МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.

Ардын намын удирдлагуудад албан шаардлага эгэл жирийн гишүүд дэмжигчид нь хүргүүлж Ц. Сандуйг хэлмэгдүүлэхээ зогсоохыг шаардлаа

2012 оны сонгуулиар ардын нам ялагдаад гудамжинд гарахад тус намын өнөөгийн удирдагчид бүгд л хилийн дээс алхацгаасан. Дараагийн сонгуульд ч дахиад ялагдах магадлалтайг өдгөөгийн намын дарга У. Хүрэлсүх дэвшээгүйгээр тодотгож болно. Тухайн үеийн намын дарга  М. Энхболд Хэнтийд дэвшээд нэг тойрог аваад ир гэхэд У. Хүрэлсүх  өөрийнхөө өмнөөс НАМОХ-ны ерөнхийлөгч Д. Гантулга дүүгээ дэвшүүлсэн нь ч үнэн.  Гишүүн болсон дүү нь улстөрд балчирдаж өмд турсикны асуудалд ороод ял аваад явсан нь ч үнэн. Энэ мэт үнэнг ардын намыг дэмжигч эгэл жирийн гишүүд нь өнөөдөр тэдэнд нэхэн сануулж байна. Учир юу гэвээс ачааны хүндийг үүрч Ардын намыг ялалтанд хүргэсэн хүмүүсээрээ туг тахиж сор залаад байгаад нь эгэл жирийн гишүүд нь бухимдаж эхэллээ. Сонгинохайрхан дүүргийн 2000 иргэн гарын үсгээ зурсан шаардлагаа Монгол ардын намын дарга У. Хүрэлсүхэд хүргүүллээ. Тэдний тавьсан шаардлага туйлын энгийн. Хэлмэгдүүлэлт гэдгийг бодитойгоор хэрэгжүүлэхээ зогсоо. Залуусаараа туг тахидаг заваан улстөрөө боль гэсэн шаардлага. Улам тодотговол  Ц. Сандуйд өгсөн ял нь хуулийн үндэслэлгүй улстөрийн золиос болгочихлоо гэж тэд эсэргүүцэж байгаа юм. Э. Бат-Үүлийн багийн эсрэг гарах магадал нь 0 хувь байсан ч сонгуульд өрсөлдөөд ялсан Ц. Сандуйг 60-н тэрбумын гэх зохиомол хэргээр ялласан нь өөрөө улстөрийн агуулгатай гэж харж байна. Өмгөөлөгчийнх нь хэлсэнчлэн улсын яллагчийн яллах дүгнэлтээс өөр байдлаар шүүх ажиллагаа явагдаж яллах дүгнэлт үйлдчихсэн нь өөрөө улстөрийн шууд нөлөөлөлтэйгээр шүүх ажилласан гэж ойлгогдож байгааг ч тэд хэлж байна. Хэрэг хийгээгүй хүнийг зохиомол хэргээр яллаж байгаа нь ардчилсан хүнлэг нийгэмтэйгээ зөрчилдөж, айдас хүйдэс дагуулж байгааг ч 2000 н залуусын төлөөлөл хэлж байсан юм. Ардын намынхан лидерүүдээрээ туг тахиж ирэх сонгуульдаа бэлтгэж байгааг ч эгэл жирийн гишүүд нь ойлгохгүй байгаагаа учирлав. Бичлэг сонссон гэдгээр ял өгчихөж байгаа юм бол өнөөгийн удирдлагууд ч уг үйл явдлыг мэдэж байсан гэдгээрээ ял авах учиртай. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдсон нь баримтаар шүүх тогтоочихож байгаа юм бол эрх баригч МАН-ынхны 2016 оноос хойш гаргасан бүх шийдвэр хүчингүй болох учиртайг эгэл жирийн 2000 гишүүд сануулж байна. Гурав хоногийн хугацаатай тэдний шаардлагад МАН-ын удирдлагууд ямар хариу өгөхөөс 2000 гишүүд дэмжигчдийн дараагийн шатны улстөрийн тэмцэл тодорхойлогдоно гэдгийг ч тэд давхар сануулсан юм.