26660 АЗТАН ТОДОРЧЭЭ

 

2019 оны  10 дугаар сарын 20-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 19-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,689,231 баримт  хамрагдсанаас: 

10 сая төгрөгийн 2

5 сая төгрөгийн 22

1 сая  төгрөгийн 261

100 мянган төгрөгийн 2342

30 мянган төгрөгийн  24033 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 08753307. 

Супер азтан азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 06889726.