
Тэднээс эмэгтэй 55 кг-ын жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-ын жинд Э.Мөнхдөл нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.
Өнгөрсөн амралтын өдөр оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт Г.Анужин 64 кг-ын жинд өрсөлдсөн. Энэ жинд 42 тамирчин өрсөлдсөнөөс "Рио"-гийн олимпийн аварга, ДАШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт, Хятадын Дэн Вей нийлбэр 261 кг-ыг өргөж, дэлхийн аваргын тав дахь алтан медалиа хүртлээ.
Манай улсаас оролцож буй С группт өрсөлдсөн Г.Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31-р байранд оржээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 103 кг-ыг өргөсөн байна.
Манай туйванчдаас гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол Э.Билэгсайхан өнөөдөр, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг маргааш хуваарийн дагуу тэмцээндээ оролцоно.