Төмөр зам баригдсанаар уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ

УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 73-р тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам”ХХК-д олгожээ.
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 240 орчим км гол замтай, 2 өртөө, 5 зөрлөгтэй байна.
 
Уг төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн, экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нүүрсний экспортыг дэмжиж, Хятадын нутаг түүний далайн боомт /Хуанхау, Тяньжин, Чиндао, Жинжоу/ болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар холбогдох албаны удирдлагууд дараах тайлбарыг өглөө.
 

Эх сурвалж: Medee.mn