УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсантай холбогдуулан АН-аас ажлын хэсэг байгуулагдлаа

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч Ардчилсан намд хүнд гарз тохиолоо.

 

Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Өнөөдөр (2019.05.18) 12:00 цагаас Төрийн ордонд УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид цуглаж, болсон үйл явдлын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн Ардчилсан намаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж.