БИЧЛЭГ БҮХНИЙ ЦААНА ЗОРИЛГО БИЙ

Зорилгоо биелүүлэхээр гаргаж ирсэн бичлэг зорилгодоо бараг хүрчих шиг боллоо. Гэхдээ энэ бичлэг нь шударга ёсыг дээдлэх тэр системийг тогтоох хэмжүүр болно гэдэгт эргэлзэж байна.

 

Хамгийн анхны бичлэгний хохирогчоор улстөрд тодрох байсан хүн бол Намбарын Энхбаяр. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтайгаа хөнжлийн явдал үүсгэсэн гэгдэж байсан. Түүний эл бичлэг Цагаан шонхрын Энхтайванд бий гэж байлаа. Гэхдээ энэ бичлэг олон нийтэд ил болоогүй. Бас байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй тэгэс гээд намжсан. Нацагийн Багабанди сандлаасаа буухын өмнө Энхтайваныг сулласан нь ямар ч байсан улстөрийн томоохон шуугианыг үүсгэж магадгүй хэмжээнд аваачиж Дорноговь аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж явсан Энхбаяр яаран сандран хот руу хөдөлж байсан юм. Үүнтэй яг ижилхэн ор хөнжлийн бичлэгийн асуудал яригдсан. Гэхдээ энэ бичлэг бас л олон нийтэд дэлгэгдээгүй амнаас амны хооронд улам бүр төгөлдөржсөн. Улаанбаатар хотын экс дарга хүйсийн хувьд эсрэг бус ижил хүйстнээ сонирхдогийг бичлэг дээр баталсан гэх. Тухайн сенсааци шаргал ордны хонгилооос л дэгдсэн. Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажилладаг залуу хүртэл иймэрхүү зүйл байхгүй гээд албан ёсны мэдэгдлийг өөрийнхөө биеээр цахим хуудсанд хийсэн. Гэхдээ түүний үгийг хэн ч сонсоогүй. Харин улстөрийн зорилгоор өнөөх яриа явсаар хотын даргыг суудлаас нь унагав.

      Тамхины хууль батлуулсан Эрдэнэчимэгийн ирээдүйн улстөрийн замналыг үгүй хийсэн согтуу бичлэг. Төрийн ордонд гишүүд архи уугаад тамхи татаад сууж байдаг юм байна. МАХН-ын дэд дарга Ганбаатарын МҮҮН-ээс мөнгө авсан бичлэг гээд сонгуулийн үеээр сонин болгоод өрсөлдөгч нар нь тэднийг намнах гэсэн бичлэгүүд бол их бий. Монгол тулгатны 100 эрхмийн Энхбаярын оролцсон бичлэг дээр эхнэр Цолмонгийн нэвтрүүлэгт ороогүй бичлэг одоо хүртэл олны амны бай болсоор яваа юм           

2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй ялалт байгуулсан Мэеэгомбын Энхболд бол бичлэгний хамгийн том хохирогч. Тэрээр улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаасаа өөрийн хувийн нууцад хамаарах бичлэгүүдийг алдсан. Аархал бичлэгт орсон материал бүхэн түүний эсрэг байлаа. Түүний энэ бичлэгт гарч байгаа мэдээллийн үнэн худал агуулгын талаархи асуудлыг ярихаас илүүтэйгээр томчууд найралдаг. Тэд биднээс илүү тасарчихаж гэдэг сэтгэлгээг өнөөдөр талхны таван цаасаа олох гэж яваа олон нийтэд төрүүлэх зорилгоор монтажлан цацсан. Үүнийг хийсэн эрхмүүд ч зорилгодоо хүрсэн. Намдаа 65-н суудлыг авч ирэн ялалт байгуулж, нийслэл дээр ч ардын намыг үнэмэлэхүй олонхи болгосон М. Энхболд, Ц. Сандуй нарын бас нэгэн бичлэг бий. 2016 онд энэ бичлэг олонд ил болсон ч тэгэс гээд дарагдсан. Харин 2017 оны төрийн тэргүүний сонгуулиар мөнөөх бичлэг жинхэнэ үр дүнгээ улстөрд өгсөн. 60-н тэрбумын гэх бичлэгийг хууль хүчний байгууллага нь эвлүүлэг байна гэж гүрийсэн ч тусыг олоогүй. Гэхдээ энэ бичлэг бол өмнөх бичлэгүүдийг бодвол дүрсгүй, дан ярианаас бүтсэн бичлэг гэдгийг тодотгох нь зүйтэй. Хэний ч танихгүй Доржзодов гэдэг залуу 60-н тэрбумын бичлэгийг хийсэн. Үнэндээ бол 60-н тэрбумын бичлэгийн талаар өнөөдрийг хүртэл хэн нэгэн ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээгүй. Хэрэв хариуцлага хүлээгээд эхэлвэл ардын намын үнэмлэхүй олонхи 65-н суудал ганхаж үндсэн хуулийн бус аргаар төрийг авсан гэдэг үндэслэлээр их хурал тарах эрсдэл бий. 60-н тэрбумын бичлэг олон нийтэд түгэж улстөрийнхөн дунд өндөр авсан хамгийн гол хөшүүргэ бол намынхан нь уг бичлэгтэй холбоотойгоор хийсэн мэдээлэл. Одоогийн ерөнхий сайд 60-н тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг нь үнэн гэсэн. Хуульзүй дотоод хэргийн сайд нь ч үнэн гэсэн. Гэхдээ тэд үнэн гэдгийг хэлсэн болохоос яг ийм учраас үнэн гэж батлаагүй.

                М. Энхболд, Ц. Сандуй нар зүгээр хараад суугаагүй. Санжийн Баяр Элбэгдоржтой нийлэн Энхбаярыгаа унагаасан гайхамшигт  төлөвлөгөөтэй адилхан зүйл болсон гэдгийг батлах нэгэн бичлэгийг олон нийтэд ил болгосон. 2017 онд шадар сайдаар ажиллаж байсан  Хүрэлсүх болон “HERO” студийн найруулагч Баатар нарын утасны бичлэг. Эрлийз морь энэ тэр гэсэн тухайн бичлэгийг урвагчид гэх ухагдхуунаар ардын нам доторхи 60-н тэрбумынхны толгойлогчид  тараахыг оролдсон боловч ААРХАЛ дээр гарсан Энхболдын дүрстэй бичлэг болон 60-н тэрбумын бичлэг шиг нь өндөр аваагүй. 60-н тэрбумынхан МАНАн бүлэглэл гэж яригдаад байгаа хүмүүсийн эсрэг бас нэгэн өөр маш хүчирхэг бүлэглэл бий болсон учраас зорилгодоо хүрсэнгүй. Бичлэгний хохирогчид цаашид ч үргэлжилж байна.

                Сагсайдах гэдэг хэллэгийг сүүлийн үед гаргаж ирлээ. Өнөөдөр Сагсай гэдэг прокурор Намбарын Энхбаярын хэргийг хариуцаж байсны хувьд хохирогч болсон. Прокурорын байгууллагад хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн энхэрийн нь дарамталж бэлгийн харьцаанд ордог ёс бус зүйл байна гэж ирээд л гуравдахь ерөнхийлөгч хэвлэлээр түгээлээ. Бичлэгээ ч үзүүлсэн. Гэхдээ энэ бичлэг дээр хохирогч гэдэ байгаа бүсгүй харагдахгүй. Харин архи хэтрүүлэн хэрэглэсэн Сагсай бусдад дарамтлуулж тэдний ширүүхэн асуултанд ам дагуулан хариулж байгаа дүр зураг харагдана. Гэхдээ энэ бичлэг өнөөдөр зорилгодоо хүрсэн. Билэгт гишүүний хэлдэгчлэн нийгэмд айдас хүйдэс дагуулсан хамгийн их сүртэй бичлэг бол Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг. Иймэрхүү эрүү бүүлт байсан уу гэвэл тийм. Хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр үзүүллээ. Сэтгүүлчид биесээсээ ярицлага аваад л өнөөх бичлэгийн тухай ярьж байна. Магадгүй өнөөх бичлэг нь зорилгодоо хүрч байна. Шүүх болон хууль хүчний байгууллагад угаасаа алдраад байгаа ард түмний итгэл дээр тоглох. Ардчилсан нийгэмд байж боломгүй яраглал үйлджээ. Тэгэхээр шүүх засаглалыг аврах цаг болж. Бичлэг болгон өөр өөрсдийнхөөрөө ямар нэгэн зорилгыг агуулж байна.

                Улстөрийн хүрээнд нэгнийхээ булхайтай бичлэгийг нийгэмд дэлгээд намнах төлөвлөгөө байдаг байсан бол өнөөдөр системийг шинэчлэх арга нь бичлэг болжээ. Тагнуулын байгууллагын даргын зөвшөөрөлтэй зургаа хоногийн 26-н минутын бичлэг дэлгэгдэж байгаа.

Түүнийг үзсэн сэтгүүлчид харин хэрхэн хүлээж авах эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэдэг зүйлийг умартах ёсгүй. Бичлэг хийгдсэн он сар хугацаа бол бидний хувьд хэр баталгаатай вэ гэдгийг тодотгох үүрэгтэй. Мэдэх эрхийнхээ хүрээнд үзсэн бичлэг дээр хүн амьдрахын аргагүй өрөө байгаа хэдий ч камер ажиллаад байгаа нь бас хачирхалтай. Үнэхээр л эрүүдэн шүүгээд ял тулгаж байгаа бол эрх мэдэлтэй тэр хүмүүс өөрсдийгөө баригдах баримтыг үлдээж камер ажлуулна гэж үү? Гэнэт л гарч ирсэн бичлэг нийгэмд айдас хүйдэс төрүүлэхээс гадна нийгмийг эмх замбараагүй байдал тийш турхирах бий гэсэн болгоомжлол байна.

Бичлэг дээр нийт массаараа пүү паа болохоос илүүтэйгээр нягталж тодруулмаар зүйлүүд маш их байна. Өнөөдөр жирийн цэргийн албанд явсан хүү бичлэг дээр хөнжил гудсаа барьж гарч байгаа нь харагддаг. Харин хоёр цаг юу хийсэн нь мэдэгдэхгүй байгаа ирээд орон дээрээ хэвтээд эмнэлгийн тусламж авахаасаа өмнө өнгөрсөн хэрэг гараад хэдхэн сар болж байна. Үүргээ биелүүлж эх орноо хамгаалахаар явсан тангарагтай цэрэг бичлэг дээр харагдахгүй байхад эрүүгийхнээр хүнийг дарамтлуулж байгаа бичлэг үлдсэн гэдэг бас л эргэлзээтэй. Бичлэг болгон хохирогчтой бас зорилготой. Энэ удаагийн бичлэгийн зорилго нь бүр ч илүү том бас тэгээд ирээдүйд ихээхэн хохиролтой байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагад алдаа байгаа бол түүнийгээ засаад урагшлах ёстой. Байшингаа жоомгүй болгох гэж байна гээд галдав гэдэг шиг бид шударга ёсны төлөө тэмцэгчдийг дэмжиж байна гээд бодит утгаар үндэсний аюулгүй байдлыг ганхуулах хэмжээнд аваачих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна. Бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлээд бөөнөөр нь мэдээлэл өгөөд байгаа нь ч зорилготой зохиолтой байхыг үгүйсгэхгүй. Цаад зорилго өнөөдөр илэрсэнгүй. Эцэстээ үнэн худал нь мэдэгдэхгүй бичлэгний хохирогчид нь ард түмэн болох бий дээ гэсэн болгоомжлол бий нь учир үүнийг бичиглэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                     Н. БАТ