Ирэх 6-р сараас "Түрээсийн орон сууц" хөтөлбөр дараахи журмаар хэрэгжинэ.

Гурван жил хиртэй зогсоод байсан орон сууцны санхүүжилтын зээлийн шинэ журмыг засгийн газраас сайхан баталсан. Хоёр жил хиртэй санхүүжилтгүй гэдэг ганцхан шалтгаанаар зогссон “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажлыг Хөгжлийн банкнаас зээл авч үргэлжлүүлэхээр болсон. Одоогоо хөгжлийн банкнаас зээл аваад баригдаж байгаа орон сууцнуудыг хэрхэх вэ гэдэг асуудал засгийн газрын толгойны өвчин болчихоод байгаа юм. Уг нь бол салбарын сайдын 2017 оны баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” бий. Гэхдээ энэ журмыг ашиглах эсэх эргэлзээтэй. Одоогоор хөгжлийн банктай яригдаж байгаа уг асуудлыг шинэ журмаар хэрэгжүүлэх үү эсвэл гэдэг асуулт бий. Тэгвэл тухайн 972 айлын орон сууцыг ашиглалтанд орж эхлэхээр бүртгэл эхлэх нь ээ.

Орон сууц ашиглалтанд орох үеэр бүртгэж эхлэх бөгөөд өмнө нь материалаа өгсөн хүмүүсийн материалыг шинээр авах юм. Бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөн, программ хангамжийг бэлэн болгожээ.

Цахимаар бүртгүүлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний материалыг цаасан хэлбэрээр авахаар төлөвлөж байгаа аж

-Залуу гэр бүл

-Төрийн албан хаагч 

-Хувийн хэвшилд ажиллагсад 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

-Өрх толгойлсон эцэг, эх 

-0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой

 

Н. БАТ