
Сошиал медиа маркетерүүдийн өдөр тутмын ажил үүрэгт төрөл бүрийн пост бэлтгэл багтдаг нь мэдээж. Сошиал медиа маркетингийн постын хүртээмж, үр дүнд постын харагдах байдал буюу Сошиал медиа пост зургийн хэмжээ, харьцаа шууд нөлөө үзүүлдэг тун чухал хүчин зүйл.
Зөв харьцаа, зургийн хэмжээ нь таны бэлтгэсэн постын хүргэх мэссэж, мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй болгохоос гадна хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой эд. Энэ удаад бид
- Facebook
- Profile
- Page
- Group
- Event
- Google Plus зэрэг хамгийн өргөн хэрэглээ бүхий сошиал медиа платформуудын постын болоод бусад шаардлагатай зургийн хэмжээ, харьцаа, анхаарах зүйлсийг багтаасан “Сошиал медиа зургийн хэмжээ – 2018” инфографик бэлтгэн танилцуулж байна.
Сошиал медиа пост бэлтгэдэг хүн бүхэнд өдөр тутам хэрэг болох энэхүү инфографикийг татаж аваад хэвлээд тавьчихвал ч хэрэгтэй шүү танд.
Холбоотой:
- Бүх төрлийн Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (бэлэн загвар PSD файл татаж авахаар)
- ФОТОШОП ПРОГРАМЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ