Д.Сумъяа, Д.Отгонцэцэг нар “Рио 2016” хүндэтгэлийн хүлээн авалтад уригдлаа

Олон Улсын Жүдо Бөхийн холбоо /IJF/-ноос “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авалт зохион байгуулжээ. Энэ үеэр  Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн манай улсын тамирчин Д.Сумъяа, түүний багш Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Казасхстан улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн жүдоч Г.Отгонцэцэг нар уригдсан байна.