Нөхөн сэргээлт нэрийдлээр Байдраг Мандлын голд олборлолт явагдаж байна

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Мандалын Бөөрөг хэмээх газарт хууль бусаар алт олборлож буй үйл ажиллагааг эсэргүүцэн Байдраг голыг даган нутагладаг 5 сумын иргэдийн төлөөлөл болсон "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас байгаль орчин, гол усаа хамгаалах малчид, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангах үүднээс сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ.
 
 
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга нартай нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх агуулга бүхий гэрээг байгуулан "Жамп” ХХК-ний 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд "Агьхаарвист” ХХК хууль бус алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн шүүхийн гүйцэтгэх газраасалт олборлолт хийхийг хориглосон "Жамп” ХХК нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын зөвшөөрөл, гарын үсгийг нь авсан гэх тайлбартайгаар 020399 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хууль бус алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ.
 
Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж буй "Агь хаарвист” ХХК нь Бөөрөгийн гол дотор алт олборлож байгаа, мөн "Жамп” ХХК нь Бөөрөгийн голын хажууд олборлолт хийж алт угаасан бохир усаа Бөөрөгийн голруу шавхан улмаар Мандлын голоороо дамжин Байдрагийн голруунийлж нийт 5 сумыг ундалдаг Байдрагийн голын эхийг бохирдуулж байгаа хэмээв.
 
ТББ-ын төлөөлөгч нарын хэлснээр "Уг газруудад ТТБ-аасөгсөн албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр удаа шалгалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж хийсэн гэв. Гэвч тус аймгын МХГ болон Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн дүр үзүүлэн иргэдийг хуурч байсан. Жаргалант сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн зүгээс тухайн зөрчлийг тогтоогоод аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газар хандан зөрчлийн хэрэг нээх саналыг удаа дараа хүргүүлсэн боловч Цагдаагийн газрууд удааж байна” гэсэн юм.
 
Түүнчлэн "Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн Байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх Д.Пүрэвдаваагаар ахлуулсан шалгалтын ажлын хэсэг бодит байдалтай танилцан, бүх шаардлагатай материалуудыг шалгасан. Баянхонгор аймгийн хэмжээнд Жаргалант сумд бугших хууль бус алт олборлолтын ажиллагааны талаар дорвитой арга хэмжээ авах байх хэмээн Ерөнхийлөгчид найдаж сууна” хэмээн арга ядсан иргэд тайлбарлаж байлаа.
 
Баянхонгор аймгийн Жаргалант сумын удирдлагууд 2014 оноос эхлэн тус сумын Мандал гэх газарт зориудаар бичил уурхай нөхөрлөлийг оруулж түүнийхээ дараа жил нь уг газрыг эргэн нөхөн сэргээх нэрийдлээр нөхөн сэргээлтийн компани оруулж ирэн олборлолт одоог хүртэл хийгдэж байгаа талаар дурдлаа. Өнгөрсөн зун уг ТББ-аасБаянхонгор болон Жаргалант сумын засаг дарга нар нөхөн сэргээлт хийх нэрийн дор "АгьХаарвист” ХХК-иар олборлолт хийлгэж байгаа талаар хэвлэлийн хурал хийхэд Жаргалант сумын засаг дарга "Агь хаарвист” ХХК-ийн хажууханд бичил уурхайчид оруулах захирамж гарган бичил уурхайчдыг оруулжээ. Чухамдаа уг газар нь бичиг уурхайгаарашиглахболомжгүй гэсэн дүгнэлт нь гарчихсан газар юм.
 
Харин энэ жил нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж буй "Агь хаарвист” ХХК нь өнгөрсөн жилд нөхөн сэргээлт хийнэ гэсэн боловч сэргээлтийн ажил хийгдээгүй. Хэрэв өнгөрсөн жил сэргээлтийн ажлыг явуулсан бол энэ жил уг талбайд ашиглалтявуулахболомжгүй болох байсан.
 
Энэ мэтчилэн бичил уурхайн нөхөрлөлийг зориуд оруулж ирэн, тэдний эвдсэн газрыг нөхөн сэргээн хэмээн дараа нь жил нь нөхөн сэргээлтийн компаниуд оруулж ирдэг үйл явдлууд Жаргалант суманд үргэлжилсээр байгаа.
 
Байдраг нутаг усаа хайрлан хамгаалах ТББ-аас эдгээр хууль бус алт олборлолтын үйл ажиллагаануудтай холбоотойгоор хэд хэдэн маргааныг эхлүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа гэлээ. Үүнд:
 
1.Тусгай зөвшөөрлийн талбайгаа нөхөн сэргээгээгүй атлаа байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй нөхөн сэргээлтийн гэх компаниудаар нэмж олборлолт хийгдэж байгаа "Жамп” ХХК-иас Байгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна
 
2.Тусгай зөвшөөрлийн талбайдаа нөхөн сэргээлтээ бүрэн хийдэггүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчлан үнэлгээ болон байгаль орчны Менежментийн төлөвлөөгүй үйл ажиллагаа явуулж буй "Оргилмоунт” ХХК-иасбайгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.
 
3.Нөхөн сэргээлтийн нэрийн дор олборлолт хийлгэх, хариуд нь орон нутагтаа санхүүжилт авах агуулга бүхий Баянхонгор, Жаргалант сумын засаг дарга нарын "Агь Хаарвист” ХХК-тайбайгуулсан "Хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий маргаан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.
 
Иймд аймгийн иргэд болон иргэдийн төлөөлөл болох ТББ-ын гишүүд холбогдох этгээдүүдэд дараах хүсэлт шаардлагыгтавьсан юм.
 
1.Тамгын газрын шалгалтын комиссыг мэргэжлийн дагуу ажиллуулж бодит байдал болон холбогдох баримт, материалтай танилцуулж зөрчлийг нь тогтоосон МУ-ынЕрөнхийлөгчөөс энэхүү шалгалтын ажлаа үр дүнтэй болгож, дахин ийм зөрчил гаргуулахгүй байх талаар дорвитой арга хэмжээг авч өгөхийг хүсэж, албан бичин хүргүүлж байна.
 
2.Мэргэжлийн хяналт болон Байгаль орчны улсын байцаагч нарын зүгээс зөрчлийг тогтоон зогсоогоод байхад хүчээр ажиллаад байгаа уурхайн компанийн удирдлагууд, тэдгээркомпанийнажиллах нөхцөлөөр хангаад байгаа албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж өгөхийгМУ-ынерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,Цагдаагийнерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржавнараас хүсэж, албан бичиг хүргүүлж буйгаа хэллээ.
 
Т.Номун
http://scandal.mn/index.php?newsid=10749