
Хязаалан насны хурдан морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд орж ирлээ.
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ.
Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ
Айргийн дөрөвт: Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ
Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ айргийн тавд орж ирлээ.