УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдэв.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга "Саяхныг хүртэл би өөрийн хүсэлтээр ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байлаа. Учир нь би хувь гишүүн гэхээсээ илүүтэй намын шийдвэрээр байх ёстой. Тиймдээ ч ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Харин өнөөдөр өөрийн хүсэлтээр шийдвэр гаргаж байна. Юуны өмнө аав ээжээсээ, хайртай ханиасаа уучлал гуйж байна. Хамтран ажиллаж байсан гишүүдээсээ, надтай нэр холбогдож улстөрийн золиос болсон Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гээд бүх хүмүүсээс уучлал гуйж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эсрэг намын нэр дэвшигч рүү дайрсан мэдээлэл хийсэндээ уучлал гуйж байна. Яг одоо хүсэлтээ УИХ-ын дарга өгөх гэж байна" гэлээ. 

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа тэрбээр хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр өрөө рүү нь орлоо.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Б.Чимэг 

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/24dge2a9a