
Тэмцээнд 8 их, дээд сургуулийн эрэгтэй 8, эмэгтэй 7 багийн 130 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан.
Монголын оюутны аварга шалгаруулах 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний заавар ёсоор эрэгтэй багийн жин нь нийтдээ 600 кг хүртэл, эмэгтэй багууд 520 кг хүртэл жинд орж өрсөлдсөн байна.
Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байранд Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, 2-р байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС, 2-р байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн багууд тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй багуудаас 1-р байрт Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, 2-р байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС-ийн баг, 3-р байрт М.Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч 2018 оны оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Аварга биеийн тамирын дээд сургууль, хоёрдугаар байрт ХААИС, гуравдугаар байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тамирчид шалгарлаа.
Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Г.Сүхбат нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв.
Ийнхүү Монголын оюутны аварга шалгаруулах 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн 13 дах дах спортын төрлийн тэмцээн нь олс таталтын төрлөөр ийнхүү амжилттай явагдаж өндөрлөв.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
“АВАРГА” БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛ