
Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран мэдээлэл, нөлөөллийн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан.
Арга хэмжээний хугацаанд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан 4 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн шалгаж, энэ төрлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоосон юм.
Арга хэмжээний хүрээнд идэвхи зүтгэл гарган үр дүнтэй сайн ажилласан иргэн Д.Чимэддамбыг цагдаагийн байгууллагаас ийнхүү шагнаж урамшууллаа.
Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2016 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 7.9 хувь, 2017 онд 9.2 хувь, энэ оны эхний улиралын байдлаар 12.7 хувийг эзэлж, энэ гэмт хэрэгт 35.000 иргэн 56,5 тэрбум төгрөгөөр өртөж хохирсон байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР