Хэлэлцээр үр дүнд хүртэл тэмцлээ зогсоохгүй

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн дагуу цалин нэмэгдүүлэхээр 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн хэлэлцээрийн үед Засгийн газрын зүгээс нааштай санал гаргаагүй учраас түр завсарлаад байна.

Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт хандан 5 сарын 14-ний өдөр хэлэлцээрээ үргэлжлүүлж, цалингийн нэмэгдлийн асуудлаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг дахин шаардаж албан тоот хүргүүллээ.

Хэрэв хэлэлцээр үргэлжлэхгүй, удаашрах, тодорхой үр дүнд хүрээгүй тохиолдолд нийт ҮЭ-үүд Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулна гэдгээ хатуу санууллаа. Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ээс ажил хаялт зохион байгуулахад бэлэн байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан билээ.