ОЮУТНЫ МОДОН БӨМБӨГИЙН 2018 ОНЫ АВАРГУУД ШАЛГАРЛАА

Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны модон бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 05 сарын 03-04-нд Гачууртын Цэнхэр мандал амралтын талбайд ХААИС болон МОСХ хамтран амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү спортын хувьд оюутан залуучуудын дунд өргөн дэлгэр хөгжсөн, гадаад орнуудад болсон олон улсын тэмцээн, оюутны дэлхийн аваргын тэмцээнд Монголын оюутан залуус өндөр амжилт гаргаж байсан спортын төрөл юм. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын төрлөөр явагдсан юм. Тэмцээнд 10 их, дээд сургуулийн 107 тамирчин, 10 дасгалжуулагч, 14 талбайн шүүгч, 3 шүүгч нийт 134 хүн оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга, МУГД Д.Жаргалсайхан, ХААИС-ийн дэд захирал Г.Лхагвасүрэн, ХААИС-ийн Суурь боловсролын төвийн хамт олон болон тэмцээнд оролцогч их, дээд сургуулийн багш, дасгалжуулагч, тамирчид оролцлоо. Медальт байранд шалгарсан баг, тамирчидаа танилцуулья.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр М.Хүрэлмөнх ХААИС /98 оноо/
2-р байр Х.Пүрэвжаргал Мон-Алтиус /100 оноо/
3-р байр Ч.Ууганбаяр ХААИС /107 оноо/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Ц.Мөнхзул ШУТИС /102 оноо/
2-р байр Д.Балжинням ХААИС /104 оноо/
3-р байр Б.Эрдэнэболор Мон-Алтиус БТДС /111 оноо/
Холимог хосын төрөлд:
1-р байр Ч.Ууганбаяр, Д.Балжинням ХААИС /46 оноо/
2-р байр М.Хүрэлмөнх, Г.Мягмарсүрэн ХААИС /48 оноо/
3-р байр Б.Бат-эрдэнэ, Г.Номин ШУТИС /53 оноо/
Эрэгтэй хосын төрөлд:
1-р байр Б.Болдбаатар, С.Сумьяа ХААИС /49 оноо/
2-р байр Э.Энх-Алдар, О.Мижиддорж ХААИС /53 оноо/
3-р байр М.Баасандорж, Д.Хадбаатар ШУТИС /56 оноо/
Эмэгтэй хосын төрөлд:
1-р байр Д.Хулан, Д.Гармаа ШУТИС /62 оноо/
2-р байр М.Азжаргал, С.Анхцэцэг Ховд ИС /62 оноо/
3-р байр Э.Аюурзана, Х.Өлзийбадам ХААИС /62 оноо/
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр ХААИС /422 оноо/ Э.Энх-Алдар, М.Хүрэлмөнх, О.Мижиддорж, Б.Болдбаатар
2-р байр Мон-Алтиус БТДС /467 оноо/ Х.Пүрэвжаргал, Э.Банзрагч, Б.Самбуу, Х.Саруулбуян
3-р байр ШУТИС /476 оноо/ М.Баасандорж, М.Түвшинжаргал, Д.Хадбаатар, Б.Бат-эрдэнэ
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр ХААИС /478 оноо/ Г.Мягмарсүрэн, Д.Балжинням, Б.Оюумаа, Б.Нямдаваа
2-р байр ШУТИС /482 оноо/ Ц.Мөнхзул, Д.Гармаа, Д.Хулан, Г.Номин
3-р байр Мон-Алтиус БТДС /500 оноо/ Н.Мөнхзул, З.Эрдэнэчимэг, Ц.Цогбаяр, Б.Эрдэнэ-болор

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, спортын мастер Ч.Ууганбаяр ахлагчтай ХААИС /49 оноо/, 2-р байранд спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай, М.Түвшинжаргал ахлагчтай ШУТИС /93 оноо/, 3-р байранд спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай, спортын дэд мастер Х.Пүрэвжаргал ахлагчтай Мон-Алтиус БТДС /112 оноо/ авч эхний гурван байрт шалгарч, дасгалжуулагч багш нар нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ