![“НАЙРАМДАЛ”-ААР ХӨГЛӨГДСӨН АВЪЯАСТНУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЧУУЛЛАА “НАЙРАМДАЛ”-ААР ХӨГЛӨГДСӨН АВЪЯАСТНУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЧУУЛЛАА](http://img.anews.mn/origimg/1525675609_2.jpg)
Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт 40 жилийн ойн босгон дээр "Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд 2018 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттайгаар зохион байгууллаа. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа дэмжсэн, Найрамдалдаа хайртай , хүүхэд багачуудын сайн сайхны төлөө харамгүй сэтгэлээ зориулсан олон урлаг соёлын алдартнуудтай 3 цаг гаран үргэлжилсэн гайхалтай тоглолт боллоо. 100 гаруй үе үеийн бүлгийн удирдагчид , 40 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцсон тус тоглолтын орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, хүүхдийн амрах орчинг сайжруулахад зориулагдах болно.
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675595_3.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675628_4.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675627_5.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675632_6.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675635_7.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675663_8.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675654_9.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675654_10.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675612_11.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675631_12.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675617_13.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675603_14.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-05/1525675643_15.jpg)