Трампын эрх мэдэлд хүрсэн түүх кино болох нь

Америкийн Ерөнхийлөгч Трамп хэрхэн улс төрийн эрх мэдэлд хүрснийг кино дэлгэцэнд мөнхлөхөөр болжээ. Энэ талаар өчигдөр “The Hollywood Reporter” сэтгүүлд албан ёсоор мэдээлсэн байна. Трампийн хөтөлж байсан алдарт “Сурагч” (The Apprentice) хэмээх шоуны нэрээр энэхүү киног дэлгэцэнд гаргахаар төлөвлөсөн гэнэ. Кино зохиол дээр “Vanity Fair” сэтгүүлийн сэтгүүлч Гэбриэл Шерман ажиллахаар болсон байна. Тэрээр 15 жилийн турш Дональд Трампын тухай бичсэн бөгөөд “олон жилийн турш түүний тухай бичихдээ амьдралын түүхийг гайхан биширдэг байлаа” хэмээн сэтгүүлч онцолжээ.
“Vanity Fair”-т бичсэнээр кинонд Трампийн амьдралын түүхээс гадна түүнд хамгийн их нөлөөлөл үзүүлсэн өмгөөлөгч Роя Кона нарын зарим хүний тухай өгүүлэх нь. Киног “Gidden Media” компани продюсэрлэнэ.Одоогоор дэлгэцэнд гарах хугацааг нь зарлаагүй байна.