Хамар загатнах нь АРХИ УУХ БИШ бэлгийн ариун цэвэртэй холбоотой

Эрүү загатнах

Эрүү нь эр бэлэг эрхтэн болон эмэгтэй хүний хэлүүгээр дамжих энергийн уртрагт ордог байна. Эрүү загатнах нь сексдэх хүсэлтэй байгаагийн шинж.

Хөх загатнах

Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх гэж буйн дохио. Эрчүүдийн хөх загатнах нь түрүү булчирхайн шүүс болон өндгөвч дэх үрийн шингэн зогсонги байдалд орохын шинж гэж үздэг аж.

Өвдөг загатнах

Гормоны тэнцвэр алдагдсаных. Өвдөгний үеийн холбоос нь цусан дахь гормоны түвшний хэлбэлзэлд эмзэг, мэдрэмжтэй байдаг. Тиймээс, цэвэршилт явагдаж байгаа хүмүүсийн өвдөг өвдөх, хатгуулах нь олонтаа. Өвдөг орчим загатнах нь эмэгтэй хүний эстроген бэлгийн гормоны концентраци ихэссэний дохио гэнэ.

Чих загатнах

Үтрээний орчим болон шээсний сувагт үрэвслийн процесс эхэлсний тэмдэг. Чихний дэлбээ нь бүх эд эрхтэн болон бие организмын системийн тусгал юм. Чихний хүхрийн боловсролт нь бэлэг эрхтнээс гарах шингэний боловсруулалттай адилхан. Мэдрэлийн төвийн удирдамж нь яг ижил байдаг. Үтрээ болон шээсний сүвийн загатнаа нь чихний хүхрийн найрлагад өөрчлөлт оруулснаар чих улайх, загатнахад нөлөөлдөг байна.