МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД 4 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДӨР АЖИЛЛАХГҮЙ

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 4 дүгээр сарын 5-нд БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.