Хятад хос агуйд 54 жил амьдарчээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид нэгэн хос агуйд аз жаргалтай амьдарч байна. Хэдийгээр эрх баригчид ятгаж сануулсаар байгаа ч тэд байгалийн үүр оромжоо орхих бодолгүй байгаа аж.
 
Энэ тухай англи хэл дээр хэвлэгдэн гардаг “Жэньминь жибао” сонинд бичжээ. 81 настай Лян Цыфу, түүний 77 настай эхнэр Ли Сун нар хагас зууны өмнө Наньчун хотоос холгүй орших агуйд суурьшжээ.
 
Тэр үед орон гэргүй байсан хос ийнхүү аз жаргалын орноо олсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам эхнэр, нөхөр хоёр агуйд тохь тухыг олж, тэнд таатай амьдрах болсон аж. Эдүгээ тэд агуйдаа гурван унтлагын өрөө, гал тогоо, зочдын өрөөтэй, бүр гахайн аж ахуйтай болоод амжжээ. Мөн тэд зурагт үзэж, агааржуулагчаар сэрүүцэн суух боломжтой болсон байна. Хятад хос агуйд амьдран сууж байхдаа дөрвөн хүүхэдтэй болжээ.
 
 
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин