Монголын хамгийн том үзэсгэлэн худалдааг дэлгэнэ

Монголчууд бидний уламжлалт баярын нэг “Цагаан сар” хаалга тогшоод эхэлжээ. Тиймээс жилдээ ганц болдог энэ баярт бид хэрдээ л байгаагаа тэмтрэн бэлддэг заншилтай. Харин энэ жилийн Цагаан сарын баярт зориулж урьд өмнө байгаагүй том үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тодотговол, “Буянт-Ухаа Спорт” цогцолборт ирэх хоёрдугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг иргэддээ дэлгэхээр зэхсэн байна. Хамгийн гол нь тус үзэсгэлэн худалдааг зорин очсон хэн боловч өргөн хүрээнд үйлчлүүлэхээс гадна хөл хөдөлгөөнд дарагдаж шахалдаад байхгүй. Учир нь Монгол Улсын хэмжээнд байх хамгийн том зай талбайд буюу 3000 метр квадрат дотор талбайд үйлчлүүлэх бол 3500 метр квадрат гадаа талбайд өргөн сонголт хийх аж. Үүнээс гадна хаа газар автомашины зогсоол гэж ховор зүйлийн нэг байдаг бол “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зорин очиход энэ бэрхшээл үгүй юм. Учир нь үйлчлүүлэгч олонг 1000 автомашины зогсоол хүлээж байна. Үүнээс гадна нийт худалдаа эрхлэгч та бүхэнд зориулсан хөргүүртэй агуулах, камер хяналтын систем бүхий дулаан тохилог орчинд 300 хүртэл үзэсгэлэнгийн талбайг засаж тохижуулжээ.

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бодлогоор хэгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн Жижиг дунд Үйлдвэрлэлийн газар, "Буянт Ухаа Спортын Ордон" Төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран "Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа талбайн түрээсийг нь аж ахуйн нэгж 15000 төгрөг, ЖДҮ эрхлэгчид, малчин, тариаланч, хоршоологчид, хувь хүн 6500 төгрөг, Аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид, малчин, тариаланч, хоршоологчид, хувь хүн 10000 төгрөг төлөх аж. Энэ нь бусад үзэсгэлэн худалдаанаас харьцангүй хямд байгаа нь иргэдэдээ өгч байгаа нэгэн шинэ бэлэг гэж хэлж болох юм. Тиймээс “Цагаан сар” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй иргэд ААН байгууллагыг 2018 оны 01 дүгээр сарын 26-аас эхлэн өөрийн байран дээр бүртгэж эхэлжээ. Та холбоо барихыг хүсвэл 88084251, 97118822 утсан холбогдоорой.