Сэлэнгэ аймгийн Мандал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ны өдөр шүлхий өвчин оношлогдсон байгаа.

Одоогоор 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш шинээр өвчлөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.
Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон билээ. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.
ХХААХҮЯ –ны зүгээс Малын хяналтын тооллогыг Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймгуудад хийхээр 4 ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж
Манай улс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ОХУ-д 560.0 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 23616 тн адууны мах, Иран, Катар улсад 2312 тн хонь, ямааны мах нийт 26.488 тн мах экспортлож, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2872 тн-оор нэмэгдсэн байна.