МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваагаас асуух 10 асуулт


90 гаруй жилийн түүхтэй МАН тун удахгүй 28-р Их хурлаа хийж, намын даргаа шинээр сонгох гэж байна. Эрх баригч МАН-ын даргад нэр дэвшигч хэн байлаа ч гэсэн олон нийтийн болон намын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадах, хийсэн ажил үйл хэргээрээ нам дотроо манлайлагч нэгэн байх ёстой гэж ажиглагчид дүгнэж байна. Тиймээс МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваагаас дараах 10 асуултыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан асуух байна. 200 гаруй мянган гишүүнтэй МАН-ын дарга болно гэдэг олон хүний эв нэгдлийг хангаж чадсан, улс төрийн арвин туршлагатай, шударга зарчимч нэгэн байх ёстой.
Д.Хаянхярваа та доорх 10 асуултанд хариулж шударга улс төрч гэдгээ илэрхийлнэ буй заа.

  1. Таныг багын найзтайгаа хамт ан хийж яваад гал алдаж найзынхаа хөлийг буудсан гэх юм, энэ үнэн үү?
  2.  Та Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга байхаасаа л багын найз нар болох Хонгор сумын уугуул иргэн Батнаран, Батболд хэмээх ах дүү хоёртой хамтран Хонгорын сангийн аж ахуйд хууль бусаар спирт үйлдвэрлүүлж байсан гэдэг. Улмаар тэд хамтын бизнесээ өргөжүүлж, спирт үйлдвэрлэхээ больж, түүний оронд хууль бусаар газар ухаж, алт олборлож, ингэхдээ цианит натри хэрэглэж эхэлсэн гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
  3.  Дархан-Уул аймгийн Хонгор сумыг одоо болтол та хордоогүй гэж үздэг итгэл үнэмшилдээ хэвээр байдаг уу?
  4.  Та 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сангийн сайдын үүрэгт ажлаа хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж өөрийн сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймгийн иргэд сонгогч тус бүрт "Эрдэнэс таван толгойн хувьцаа" -ны олгохоор болсон нэг сая төгрөгийг тараасан байдаг. Үүнийгээ та хэрхэн тайлбарлах вэ?
  5.  Та Дархан-Уул аймгийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшихийнхээ өмнө Дархан-Ууул аймийн шүүх прокурорын ажилтнуудад гэнэтхэн орон сууц олгосон байдаг. Ингэж олгох болсон шалтгаан юу байв.
  6.  Дархан-Уул аймгийн Засаг даргаар 8 жил ажилласан хүн таны хувьд энэ хугацаанд тус аймагт ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн вэ?
  7.  Та өөрийгөө насаараа төрд ажилласан, бизнес эрхлээгүй хүн гэдэг. Тэгвэл Дархан-Уул аймагт байрладаг 2 давхар хуасаа ямар зардлаар, хаанаас санхүүжүүлж бариулсан тухайгаа, мөн хүүхдүүдээ жилийн 30 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа зардлаа хаанаас олдогоо тайлбарлана уу?
  8.  Дархан-уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай та ямар холбоотой вэ? Түүнийг таны "гарын хүн" гэж Дарханчууд ярьдаг нь ямар учиртай вэ? Дархан-Уул аймгийн МАН-ын хоёр хуваагдсан шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
  9.  Таныг эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө Дархан-Уул аймгийн АН-ын нөхөдтэй "гар нийлэн ажиллаж" Дарханы ах дүү таван Даш" ОУ-ын худалдааны төв барих газрыг олгосон гэж ярьдаг үнэн үү?
  10.  2017 оны 9 сард болсон УИх-ын чуулганаар та МАН-ын бүлгийн хурлаар олонх завсарлага авахгүй гэж шийдвэрлэсэн атал та МАН-ын бүлгийн дарга хувьд эрх мэдлээ хэтрүүлэн бүлгийнхээ шийдвэрийг зөрчичн завсарлага авсан.Үүний цаад шалтгааныг тайлбарлана уу?