Д.Хаянхярваа ахмадуудын МӨНГИЙГ юунд зарцуулав

Дарханы ахмадын орон сууцны хотхоны асуудал он удаан жил маргаан дагуулсан хэвээр байгаа.

Энэ ажлыг анх УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа санаачилсан.Тэрбээр ахмадын орон сууц барина гэж Дарханы 200 гаруй ахмадаас урьдчилгаа мөнгө авсан ч өнөөг хүртэл энэ асуудлыг шийдсэнгүй. Ингээд өнгөрсөн хугацаанд байраа хүлээж байсан ахмадуудаас зургаа нь бурхан болж, хоёр нь цус харважээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн ахмадуудад зориулсан орон сууцны байр барих төслийг анх 2013 онд эхлүүлсэнээр 85 ахмадаас төлбөрийн урьдчилгаа 10 хувь нийт 360 сая төгрөг авсан ч тэр нь алга болчихсон учраас барилгын ажил таг зогсчихоод байгаа нь энэ аж.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа одоо энэ асуудлыг нийтэд нээлттэйгээр тайлагнах цаг болсон баймаар. Тэгэхгүй бол түүнд мөнгөө өгсөн ахмадууд үлдсэн насаа байраа мөрөөдөж, хий харсаар өнгөрөөх нь бололтой.