Г.Солтан: Баян-Өлгийг би байтугай Ерөнхийлөгч ч “самарч” чадахгүй

Монгол орны хамгийн алс хязгаарт орших Баян-Өлгий аймгаас гурван эрхэм төр түшилцэж буй. Парламентийн ангийнхнаа бодвол төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй тэдгээр гурван гишүүнээс Г.Солтан сүүлийн үед олны нүд чихэнд өртөх болсон. Тэгвэл бид энэ удаад эрхэм гишүүнийг редакцынхаа зочноор урьж, ярилцлаа.

 

  • Урилгыг минь хүлээж авсан танд баярлалаа. Таныг парламентад анх удаа сууж байгаа болохоор зарим уншигчид төдийлэн сайн мэдэхгүй байж магад. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

Харин хүмүүс сайн мэдэхгүй байвал сайн юм биш үү/инээв/.

  • Яагаад... УИХ-ын гишүүд чинь харин ч олонд танигдах гэж их хичээдэг юм биш үү?

  • Харин танаас ярилцлага авах гэж багагүй хөөцөлдлөө шүү. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө та аймгийнхаа намын даргаар ажиллаж байсан байх аа?

  • УИХ-ын гишүүн болоод намын даргын ажлаа өгөөгүй юм уу. Энд төрийн түшээдийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн тэнд бас намын даргаар давхар ажиллахаар аль нэг ажил тань цалгардахгүй байна уу?

  • Танд мэдээж гишүүн болоод хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн ажил байгаа байх. Түүнийгээ хэр хэрэгжүүлж чадаж байна вэ?

  • Тийм үү. Тэгвэл та гурав жаахан тааруухан ажиллаад, төсвийнхөө араас сайн хөөцөлдөхгүй байгаа юм биш үү?

Тийм байж магад. Гэхдээ бид гурав их сайн хамтарч ажилладаг ш дээ. Нэг нь Ардчилсан намын гишүүн хэдий ч бид улс орон, ард түмний төлөөх шийдвэрт нэгдмэл байр суурьтай явж ирсэн.

Би өөрөө А.Гылымханыг Засаг дарга болгосон хүн ш дээ

  • Та УИХ-ын болсоноос хойш тойрогтоо хэдэн удаа очиж ажиллав?

Цаг зав гарвал аль болох л явдаг. Намын дарга учраас хагас бүтэн сайн болгоноор шахам очно. Бас намын даргын хувиар зөвхөн өөрийнхөө тойрогт гэлтгүй аймгийнхаа 12 сумыг байнга тойрч байгаа.

  • Танай аймаг бол Монгол улсын хамгийн алслагдсан аймаг. Алслагдсан аймагт тулгамдсан асуудал, бэрхшээл багагүй байдаг байх...

Байлгүй яах вэ. Захын жишээ дурдахад, Улаанбаатараас очиж буй ачаа тээврийн зардлаа шингээгээд багаар бодоход 200-300 ихдээ 1000 болж нэмэгддэг. Хэдийгээр цаашаа Орос, Хятадын хилтэй ойрхон ч хүмүүс эх орынхоо бүтээгдэхүүнийг авахыг чухалчилдаг. Түүнээс гадна бидэнд алсын буюу Баруун бүсийн нэмэгдэл гэж өгдөггүй. Хэрвээ үүнийг олгодог болчихвол хүмүүс заавал Улаанбаатар луу ирж амьдрах гэж зүтгэхгүй шүү дээ.

  • Хөдөөний тойргоос сонгогдсон гишүүн орон нутагтаа ажил явуулахад хамгийн их түлхэц болох хүн бол аймгийн засаг дарга. Гэтэл таныг аймгийнхаа Засаг даргатай таарамж муутай байдгаас гадна огцруулах гэж хэд хэдэн удаа оролдсон гэх яриа гарсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

  • Тэгвэл таны ярианаас А.Гылымхан дарга өөрийн төрөл садангаа ажилд аваад байгаа нь үнэн юм байна гэж дүгнэж болох нээ дээ. Өөрийн төрсөн дүү А.Ахылбекийг Дэлүүн сумын Засаг даргаар томилсон гэх мэдээлэл гараад байгаа нь үнэн гэж ойлгож болох уу?

А.Ахылбек А.Гылымханы төрсөн дүү мөн боловч түүнийг Засаг дарга болохоос өмнө 2012 онд Дэлүүн сумын Засаг даргаар томилогдсон хүн. Тэр хүнийг Засаг дарга болгосон хүн чинь А.Гылымхан биш. Түүнийг Дэлүүн сумаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид сонгоод дээрээс нь АТГ-аас ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй гэж батлаад сонгогдсон. Тэгэхээр тэр хүн бол жинхэнэ өөрийн чадлаараа Засаг дарга хийж байгаа хүн.

  • Үгүй ээ, тэгвэл та чинь бараг А.Гылымхан даргын талд байдаг юм биш үү. Нээрээ таныг бас өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулахын тулд А.Гылымхан даргыг огцруулах гээд Баян-Өлгий аймгийг “самарч” байна гэх мэдээлэл гарсан байсан...

Тийм мэдээлэл гарсан байсан.

  • Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа...