Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

 

Өчигдөрөөс хойш Орхон аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний нойтон цас орж байна. Иймд орон нутгийн чанартай авто замд хальтаргаа үүсч зорчиход хүндрэлтэй болжээ. Ингээд Орхон аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг алсын замд гарахгүй байхыг анхааруулж Эрдэнэт-Улаанбаатарын авто замыг түр хугацаагаар хаалаа.
Одоогийн байдлаар цасанд боогдсон болон суусан гэх дуудлага Онцгой байдлын газар дээр их хэмжээгээр ирж байгаа тул Онцгой байдлын газрын 12 алба хаагч 1 техник, Орхон АЗЗА ОНӨХК-ны 8 ажилтан 1 техник хэрэгсэл тус тус ажиллаж байна.