ЯПОН УЛС КРИПТОВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨНДӨР ХЯНАЛТАН ДООР ХӨГЖҮҮЛНЭ

Японы Санхүүгийн Үйлчилгээний Хороо ирэх сараас криптовалютын арилжаан дээрх хяналтаа нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.

 

Ийнхүү хяналтыг чангатгаж буй нь биткойныг хуулиар зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгсэл мөн болохыг бататгаж, түүний арилжааны стандартыг тусгасан “Шинэчилсэн төлбөрийн системийн тухай хууль”-ийг ААН-үүдээр дагаж мөрдүүлэх үндсэн зорилготой аж. ЯСҮХ-ны зүгээс энэ арга хэмжээ нь криптовалютын зах зээлийн эрүүл өсөлтийг дэмжих, арилжаа, төлбөр тооцооны зохицуулалтыг сайжруулахад чиглэгдсэн гэж мэдэгдэж байна.
Уг төлбөрийн зохицуулалтын хууль нь 2017 оны 4-р сард батлагдсан бөгөөд мөнгө угаах болон кибер довтолгооноос хэрэглэгчийг хамгаалах стандарт зэргийг мөн тогтоож өгч байгаа юм. Одоогоор Японд арилжаалагдаж буй 20 гаруй криптовалютыг хянахын тулд 30 ажилтан бүхий Хяналтын хороог байгуулаад байна.

https://trade.mn/mn/news/content/11