МҮЭХ шүүхэд хандахаар болжээ

МҮЭХ-ны үйл ажиллагааг харлуулах, цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй тэмцлийн үйл ажиллагааг зориуд саармагжуулах зорилгыг давхар агуулсан гүтгэлэг, бодит бус мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх үйлдэл хийж байгаа тул МҮЭ-ийн холбоо зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар болжээ.