МЗХ энэ сард “Хүсэл” нэмнэ


Монголын Залуучуудын Холбоо энэ жил “Залуусаа Нэмье” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн саруудад “Бодол Нэмье”, “Мөрөөдөл Нэмье”, “Сэрэл Нэмье” зэрэг аянуудыг өрнүүлэн залуусаас сэрэл, мөрөөдөл, бодол, итгэл, сэтгэл, ухамсар гэж юу бэ, бид хэрхэн эдгээрийг нэмэх вэ зэрэг асуулгуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан асуусан юм. Залуус ч идэвхтэй оролцож өөрсдийн санаа бодлоо илэрхийлсээр байна.
Харин энэ сар залуус хамтдаа “Хүсэл” нэмэх гэж байна. Залуус та бүхний бодлоор #хүсэл гэж юу вэ, сайхан #хүсэл сайхан бүхнийг өгдөгт та санал нэг байна уу, юу санасан 9 цагаан #хүсэл гэж юу юм бэ, #хүслийн зүйтэн гэж хэн бэ, #хүслийн нууцыг та мэдэх үү, #хүсвэл хүзүүгээр гэдгийг та ойлгодог уу, хүслийг хэмжиж болох уу зэрэг асуултад хариулахыг уриалж байна.
Та бүхэн хүсэлтэй холбоотой санаа бодлоо #хүсэл хаш тагтайгаар олон нийтийн сүлжээнд илэрхийлэх боломжтой.