Оюутан залуус 25 км зам туулах адал явдалт аяллын тэмцээнд хүчээ сорьж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг



Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд
зохион байгуулдаг тус тэмцээн нь 12 дахь жилдээ болж байна. Тэмцээнийг БТСГ-аас ивээн тэтгэн зохиож байгаа бол Монголын явган аялал, спортын холбооноос баг тамирчдад хяналт тавьж, ялагчийг тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээний маршрут нь Сүхбаатарын талбай-Хар усан тохой хүртэлх 25 км-ын чиглэлд 26 их, дээд сургууль, коллежийн оюутан залуус хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тэмцээнд оролцогчид уулын оргил эзлэх, бартаа тойрох, сэлүүрт завь, зүг чиг олох, нуувч илрүүлэх, "спорт бидний амьдралд" мюзикль бэлтгэх, багийн ахлагчдын "Чи чадна" тэмцээн гэсэн долоон төрөлд багаараа хүч сорино.

Тус тэмцээний үеэр тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан хянах болон ур чадварыг дэнслэх Монголын явган аялал спортын холбооны мэргэжлийн эмч, шүүгч ажиллаж байгаа юм.