
Наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлийн яруу найрагчдаас гадна 21 аймаг, 330 сумын уран бүтээлчид оролцдог болсон. Орон нутгийн яруу найрагчид оролцдог болсон нь энэхүү наадмын чанар чансааг улам нэмэх болсон.
Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулах бизээ.
Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнуудыг төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт 10-р сарын 10 хүртэл явагдана. Наадмын сүүлийн шалгаруулал 10-р сарын 13-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулагдах болно. Яруу найрагчид та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцох хүсэлтэй залуус ... дарж бүртгэлээ хийлгэнэ үү.
.