К.Роналду, Л.Месси, Неймар нарын хэн нь "Оны шилдэг тоглогч" болох вэ?

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, Лионель Месси болон Неймар нар сүүлийн шатанд тунаж үлджээ.


 
ФИФА-гаас шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг  хоёр жил дараалан авахыг зорьж буй К.Роналду нь энэ онд “Реал Мадрид” баг Аваргуудын лиг болон Ла Лигийн АШТ-д түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн Л.Мессигийн хувьд өнгөрсөн улиралд “Барселона” багийн төлөө 37 гоол оруулснаар Ла Лигийн “мэргэн бууч” болоод байгаа билээ.
 
Харин “Пари Сен-Жермен” багт 222 сая еврогоор өнгөрсөн сард очсон Неймарын хувьд 2016-2017 онд “Барселона” багийн төлөө 45 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулж, 27 оновчтой дамжуулалт өгсөн байна.
 
Тэгвэл “Оны шилдэг хаалгач” шагналын төлөө өрсөлдсөн хүмүүсээс “Ювентус”-ын Жанлуижи Буффон, “Реал Мадрид”-ын Кейлор Навас болон “Байерн Мюнхен”-ы Мануэль Нойер нар тунаж үлджээ.
 
“Реал Мадрид”-ын дасгалжуулагч Зинедин Зидан “Оны шилдэг тоглогч” болон “Оны шилдэг дагалжуулагч” шагналыг хоёуланг нь авсан анхны хөл бөмбөгчин болохыг зорьж байна.  Гурван удаа ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болж байсан тэрбээр “Челси”-гийн Антонио Конте, “Ювентус”-ын Массимилиано Аллегрийн хамт энэ оны “Оны шилдэг дасгалжуулагч” номинацийн  сүүлийн шатанд тунаж үлдээд байна.
 
Венесуэлийн довтлогч Дейна Кастелланос, Америкийн хагас хамгаалагч Карл Ллойд, Нидерландын хагас хамгаалагч бөгөөд довтлогч Лиеке Мартенс нар “Оны шилдэг эмэгтэй тоглогч” номинацийн сүүлийн шатанд тунаж үлджээ.
 
Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдөд шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 23-нд Лондон хотноо болно.
 
 ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид тунаж үлдэгсэд


·       Криштиану Роналду (Португал – “Реал Мадрид” баг)
·       Лионель Месси (Аргентин – “Барселона” баг)
·       Неймар (Бразил- “Барселона”/“Пари Сен-Жермен” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг эмэгтэй тоглогч” номинацид тунаж үлдэгсэд

·       Дейна Кастелланос (Венесуэл – “Санта-Кларита-Блү Хийт”/ “Флоридагийн Семинолес” баг)
·       Карли Ллойд (АНУ – “Хьюстон Даш”/“Манчестер Ситигийн эмэгтэйчүүд” баг)
·       Лике Мартенс (Нидерланд –“Барселона” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч” номинацид тунаж үлдэгсэд

·       Массимилиано Аллегри (Итали – “Ювентус” баг)
·       Антонио Конте (Итали – “Челси” баг)
·       Зинедин Зидан (Франц – “Реал Мадрид” баг)

ФИФА-гийн “Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагч” номинацид тунаж үлдэгсэд

·       Нильс Нильсен (Дани – Данийн шигшээ баг)
·       Жерар Пречеур (Франц –“Олимпик Лион” баг)
·       Сарина Вигман (Нидерланд – Нидерландын шигшээ баг)

ФИФА-гийн “Оны шилдэг хаалгач” номинацид тунаж үлдэгсэд

·       Жанлуижи Буффон (Итали – “Ювентус” баг)
·       Кейлор Навас (Коста-Рик – “Реал Мадрид” баг)
·       Мануэль Нойер (Герман – “Байерн Мюнхен” баг)
 
ФИФА-гийн “Оны шилдэг буюу гоёмсог гоолын эзэн” номинацид тунаж үлдэгсэд

·       Кевин-Принс Боатенг (“Лас-Пальмас” баг)
·       Алехандро Камарго (“Универсидад де Консепсьон” баг)
·       Дейна Кастелланос (“Венесуэл Ю-17” баг)
·       Мусса Дембел (“Селтик” баг)
·       Оливье Жиру (“Арсенал” баг)
·       Авилес Уртадо (“Tихана Xoлос” баг)
·       Марио Манзукич (“Ювентус” баг)
·       Оскарин Масулэке (“Барока” баг)
·       Неманья Матич (“Челси” баг)
·       Хорди Мбула (“Бaрceлoна Ю-19” баг)

Оны шилдэг хөгжөөн дэмжигчид” номинацид тунаж үлдэгсэд

·       “Боруссия Дортмунд” багийн хөгжөөн дэмжигчид
·       “Селтик” багийн хөгжөөн дэмжигчид
·       “Копенгаген” багийн хөгжөөн дэмжигчид