Өмнөд Солонгосын банкууд "Пёнчан-2018"-ыг зохион байгуулах хороонд 20 тэрбум вон хандивлана

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад туслах зорилгоор уг олимпийн наадмыг зохион байгуулах хороонд Өмнөд Солонгосын банкууд 20 тэрбум вон буюу 17.7 сая доллар хандивлахаар шийджээ.

 

Энэ тухай Өмнөд Солонгосын банкуудын холбоо өнөөдөр мэдэгдсэнийг тус улсын “Ёнхап” агентлаг уламжилсан байна.

Мөн энэ хандиваас гадна банкууд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 1 тэрбум долларын өртөг бүхий тасалбар худалдан авахаар болжээ.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам нь ирэх оны хоёрдугаар сарын 9-25-нд болох юм. Тус улс анх удаагаа өвлийн олимп зохион байгуулах гэж байгаа нь энэ билээ.