18 сая төгрөгийн цалинтай Д.Баярсайхан нэгэн гэр бүлийг сүйрлийн ирмэгт аваачжээ

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ажлаа авсан даруйдаа тус банкны 267 ажилтныг ажлаас нь хомроголон халсан тухай мэдээллийг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн баг нийтэд дэлгэсэн.



Тэгвэл Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаст, 267 хүний нэг болж ажлаа халагдсан нэгэн эмэгтэйн охин болох тавдугаар ангийн сурагч Эгшиглэнгийн Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд хандаж бичсэн захидлыг нийтэд дэлгэсэн нь шуугиан тарьлаа. 

Энэ талаар Л.Мөнхбаясгалан, “Танд хандаж бичсэн 5-р ангийн жаахан охин Эгшиглэнгийн захиаг бүрэн эхээр нь хүргэе. Охин захиагаа өнгөрсөн жил буюу 2016 оны өвөл яагаав таныг Төрийн банкинд хоморголон халаа хийсний дараа бичжээ. Охины ээж Монгол шуудан банк, Хадгаламж банк байхаас нь эхлүүлээд Төрийн банкинд нийт 12 жил ажилласан. Эгшиглэнгийн аав осолд ороод гэртээ хэвтэж эмчүүлдэг, охин хоёр дүүтэй бөгөөд нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Тэднийх 8 хувийн орон сууцны зээлтэй. Энэ гэр бүлийн 5 хүнийг тэжээдэг байсан ээж нь ажлаас халагдаад гэртээ уйлсаар ирсэн тухай бичжээ. Хүнд өвчтэй нөхрийнхөө өрөөнд ороод чимээгүйхэн уйлж суусан түүхийг охин бичжээ. Бас яагаад халагдсаныг нь асуусан байна. Та ч яахав 18 сая төгрөгийн цалинтай, танай дэд дарга захирлууд доод тал нь 8 сая төгрөгийн цалинтай энэ гэр бүлийн амьдрал сүйрлийн ирмэгт ирсэнийг мэдээгүй байх. Тэгвэл одоо мэдэж ав. Та охинд мэдээллийн хэрэгслээр дамжуулж хариу өгнө үү. Яагаад гэвэл охины захиа танд олон нийтийн сүлжээгээр дамжин хүрч байна. ФБ найзуудаа та бүхэн энэ охины захиаг Төрийн банкны Ерөнхий захирал, УИХ ын гишүүүн Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайханд хүртэл шейрлэж хариу өгтөл шаардаж өгнө үү... ХОМОРГОЛОН ХАЛАХ ХОМОРГОЛОН АЛАХ 2- ЫН ДУНД ГАНЦХАН ҮСГИЙН ЗӨРҮҮ БИЙ” хэмээн бичжээ.

Охины захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна: