МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагаас хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар энэ сарын 25-нд болох Бага хурлын талаар болон Шинэ Засгийн газрын бүтцийн талаар ярилцах бололтой.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар болсон. Мөн Бага хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Түүнчлэн Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.