УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, 17 гишүүний 9 нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй. Харин дэмжигдээгүй уг саналыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичиг өргөн барьсан. Харин уг асуудлаар МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хоёр өдрийн турш хаалттай хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байгаа юм.

Чуулганы хурлыг шуурхай мэдээлэх болно.