Монголын баг германчуудад ялагдлаа

Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-н багийн аварга шалгаруулах барилдаан өнөөдөр боллоо.

 

Монголын баг А хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарав. Тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт зургаан жинд өрсөлдлөө.

Германы багийн эсрэг барилдаанд эмэгтэй -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглож, 4:2 харьцаатай ялагдал хүлээлээ.

Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ жилийн тэмцээнийг өндөрлүүлж байна.