Оросын хоёр иргэн хууль бусаар хил нэвтэрчээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос яваа жуулчныг Хиагт боомтын ойролцоо газраар Монгол Улсын хилийг хууль бусаар, явган нэвтэрснийх нь төлөө саатууллаа гэж ОХУ-ын Буриад улсын Хилийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.

 

“Монголын нийслэлд очиж шашны мөргөл үйлдэх зорилгоор хил нэвтэрсэн ОХУ-ын хоёр иргэнийг Орос, Монголын хилчдийн хамтны ажиллагааны дүнд Алтанбулаг суманд саатуулаад байна” гэж мэдээлэлд дурджээ.

Москва хотын 29 настай залуу 18 настай энэ бүсгүйтэй хамт “Москва-Красноярск-Улан-Үдэ-Улаанбаатар” гэсэн чиглэлээр явж мөргөл үйлдэхээр шийвэрлэсэн юм байна. Энэ бүхий л маршрут, чиглэлээ тэд интернетээс олж мэдсэн ч Улан-Үдээс Хиагт орохдоо таньдаг хүнээсээ зам асууж явжээ. Уг нь Хиагтад төвөггүй ирсэн ч тэнд ирээд л гадаад паспортаа Москвад орхисон байж.

Ингээд л тэд улсыг хилийг шалган нэвтрүүлэх боомтоос өөр газраар нэвтэрч Монгол улсын нутагт орохоор шийдвэрлэсэн гэнэ.
Аялагчид наймдугаар сарын 30-ны шөнө харанхуйгаар хилийн тор, байгууламжийг даван Монгол Улсын нутагт нуугдах гэж байсныг илрүүлэн ийн саатуулжээ.