МИАТ-ийн "ОМ-501" нислэг Токио хүрэлгүй буцжээ

МИАТ-ийн "Улаанбаатар-Нарита" чиглэлийн ОМ-501 дүгээр нислэг өнөөдөр /2017.08.18/ өглөө 07.55 цагт Улаанбаатараас нисээд Токиогийн Нарита олон улсын нисэх буудалд 13.40 цагт буух хуваарийн дагуу өглөө нислэг үйлдсэн байна.


Гэвч нислэгийн явцад буцаж Улаанбаатар руу ниссэн бөгөөд одоогоор Буянт-Ухаад газардаад байгаа аж.Нислэгт явсан аялагчид онгоцны дугуй гацсан гэх мэдээлэл өгсөн учраас бид албан ёсны эх сурвалжаас тодруулсан юм.

Чухам ямар учраас ийн нислэг үйлдэх боломжгүй болсон талаар МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч " Улаанбаатар Нарита чиглэлийн Ом-501 дүгээр нислэгийн явцад агаарын хөлөгт нэмэлт үзлэг хийх шаардлагатай болсон гэж үзсэн. Тиймээс буцаж Улаанбаатарт буусан бөгөөд одоогоор техникийн үзлэг хийж байна. Онгоц хэдэн цагаас нислэг үйлдэх боломжтой болохыг бид өөрсдийн мэдээллийн хуудсаар дамжуулан удахгүй мэдээлэх болно" гэлээ.