Миний нулимсыг салхи л арчина

Драмын урлагт цоо шинэ тэсрэлт хийж олон мянган үзэгчдээр Улсын Драмын Эрдэмийн Театрыг дүүргэж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч: Ш. Гүрбазарын "Надаар тоглосон хайр" Жүжиг ийнхүү дэлгэцийн бүтээл болон гарах гэж байна. Уг кино зохиолыг зохиолч найруулагч: Л. Таванбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Н. Элдэв-очир ажилласан байна. Мөн Ерөнхий продюсераар Т. Эрдэнсүх, зөвлөхөөр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н. Наранбаатар ажилсан байна. "Надаар тоглосон хайр" МУСК 9-р сарын 01-ээс эхлэн бүх кино театруудаар дуулиан шуугиантай нээлтэй хийхээр төлөвлөсөн аж.

Ийнхүү олны дунд ихээр хүлээлт үүсгэсэн уг киноны OST-ыг дуучин: Б. Замбалгарав, Б. Маралжингоо нар хамтран дуулжээ. Ингээд МУСГЗ: Ш. Гүрбазарын үг, МУУГЗ: Ц. Чулуунбатын ая, "Миний нулимсыг салхи л арчина" дууны клипыг хүргэж байна.