Хамгийн ер бусын арван сэргээш

Бидний євєг дээдэс vеийн vед сэргээш болгон ашигласаар ирсэн хамгийн сонирхолтой арван ширхэг зvйлсийн талаарх бяцхан мэдлэгийг танд бэлэглэхээр бэлтгэлээ. Бид ч гэсэн заримдаа эдгээр хvнсний бvтээгдэхvvний ганц нэгийг нь "допинг"-ийн зориулалтаар ашиглаж vзсэн гэдэгт эргэлзэхгvй байна.

Vvнд сода, мышьяк, далайн гахайны vрийн шингэн гэхчлэн санаанд оромгvй олон тєрлийн зvйлс багтсан байгаад та гайхах биз ээ. Ингээд хэрэгтэй, бас сонирхолтой мэдээллээ хvлээн авна уу. Магадгvй маш ажлыг богино хугацаанд амжуулах хэрэгтэй байхад нойр хvрээд, нvдээ шvдэнзээр дэвхдчихмээр vед эдгээр зvйлс ойрхон байвал танд баараггvй хэрэг болох байх. Гэхдээ эрvvл мэндэд сайн гэж бол vнэхээр хэлж чадахгvй шvv. Мєн энд зєвхєн хvнд биш, амьтанд хэрэглэгдэж байсан, байгаа сэргээшний талаар єгvvлсэн байгаа.

 

1Стрихнин

 

Энэ нь vхлийн аюултай хор гэдгээрээ илvv танил болсон бодис юм. Vvнийг 1964 оны Олимпын марафонд оролцсон Америкийн алдарт гvйлтийн тамирчин Томас Хиксийн амжилтын тvлхvvр гэлцдэг. Томас нь стрихнинийг бренди дарс болон єндєгийн цагаантай хольж хэрэглэсэн юм байна. Тэрээр хор хэрэглэснийхээ горыг амсаж, барианд хvрснийхээ дараа бие нь гэнэт муудан, тvргэн тусламжийн дамнуурга дээр хэвтэхэд хvрч байв. Гэхдээ л алтан медалиа авч vлдэж чадсан юм даа.

 

Стрихнин

2Илжигний туурай

 

Эртний Египетийн тамирчид "абиссин" илжигний туурайг нунтаг болгоод, цєцгийн тосонд чанаж, эвгvй vнэрийг дарахын тулд халгайгаар амтлан хvртдэг байжээ. 

 

Илжигний туурай

3Амтат сэргээш

 

Дєрвєлжи ёотонг 1870-аад оны 144 цагийн дугуйн уралдааны тамирчид ихээр хэрэглэдэг байв. Ганц сахар идэх нь хангалттай сэргээш болж чаддаггvй байсан тул дасгалжуулагчид нь кокаины нитроглицерин нэмж хvртээдэг байжээ.

 

Амтат сэргээш

4Ундны сода

 

Орчин vеийн усанд сэлэлтийн зарим тамирчид "сода допинг"-д маш их элэгтэй ханддаг. Vvний тусламжтайгаар тамирчны бие махбод нь харьцангуй хурдтай хєдєлж, тэмцээний vеийн vнэ цэнэтэй хором мєчvvдийг хэмнэхэд нь тусалдаг байна. Ундны сода нь pH-ийн хэмжээг ихэсгэж, тамирчны булчин дахь хvчлийн тєвшинг бууруулдаг тул жин, галбираа барихад нь тусалдаг ажээ. Гэхдээ содан сэргээшийг удаан хугацаагаар их хэрэглэх нь архаг нойргvйтлийн шалтгаан болох сул талтай.

 

Ундны сода

5Хэт ягаан туяа

 

1930-аад оны vед Зєвлєлтийн эрдэмтэд тамирчдыг хэт ягаан туяа сайн харуулж байгаад гvйлгэвэл 100 метрийн уралдаанд хурдаа эрс нэмдэг болохыг олж мэджээ. 1940-єєд онд Германы тамирчид яг энэхvv аргыг дугуйчид дээр туршиж, баталсан байна.

 

Хэт ягаан туяа

6Усан гахайны vрийн шингэн

 

1800-аад оны сvvлээр сэтгэл судлаач Чарльз Браун-Секард нь усан гахай, нохой хоёрын vрийн шингэний хольцыг ууж, єєр дээрээ туршилт хийснээрээ энэхvv холимог нь булчинг эрс томруулж, хєдєлгєєнийг хурдасган, эрч хvч нэмэгдvvлэх ач холбогдолтой болохыг баталсан байна. Энэ нь яваандаа гормон дээр суурилсан сэргээх vйлчилгээтэй бvтээгдэхvvний эх суурь болж єгчээ.

 

Усан гахайны vрийн шингэн

7Тагтааны "тан"

 

Тагтааг ашигладаг vзvvлбэр, тэмцээнvvдэд допинг хэт их хэрэглэж, амьтны эрхийг зєрчдєг гэж хvмvvс их ам муутай байдаг. Тагтаа тэжээдэг зарим хvмvvс стероидыг илvvд vздэг байсан бол зарим нь єд унагадаггvй эм танг их єгдєг ажээ. Тvvнчлэн шувуудад бие сульдаах эм уулгадаг байсан нь тэмцээн, vзvvлбэрийн ємнє хоол унднаас гарч, яг цаг нь болохоор єд шиг хєнгєн, туранхай болгодог юм байна.

 

Тагтааны "тан"

8Сэргээх vйлчилгээтэй мєєг

 

 

Ийм мєєгийг манай эрины 3-р зууны vед олимпын тамирчид хэрэглэж, ялалт байгуулдаг байжээ.

 

Сэргээх vйлчилгээтэй мєєг

9Мышьяк

 

Штир болон Тиролийн нутаг дэвсгэр дээр ажилладаг байсан Австрийн модчингууд мышьяк -ыг их хэмжээгээр ашигласныхаа ачаар шавхагдашгvй мэт эрч хvчтэй болж, єдєр шєнєгvй ажилладаг байжээ. Энэ нь мєн хоол боловсруулах vйл ажиллагаанд сайнаар нєлєєлдєг юм байна.

 

Мышьяк

10Хvний зvрх

 

Эртний Ацтекчууд хvний зvрхийг хоолондоо хэрэглэх нь дайн тулаанд ялж, спортын тэмцээн уралдаанд амжилт гаргахад тустай гэдэгт бат итгэдэг байсан гэнэ дээ.

 

Хvний зvрх