Дааганы уралдаанд Говь-сүмбэр аймгийн алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангилалаар хүргэж байна.

Түрүү магнайд, Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага, Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн харьяат З.Батбаярын хул алаг даага, Айргийн гуравт, Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага, Айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Т.Батмөнхийн халтар даага, Айргийн тавд, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат И.Өлзийхутагийн сартай зээрд даага хурдаллаа.

Харин Соёолонгийн уралдаанд Монгол Улсын начин Г.Батбаатарын саарал үрээ , Их насны уралдаанд Ч.Бямбасүрэнгийн хар морь,  Азарганы уралдааны түрүү магнайд улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга, Азарганы уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүлэв.