Валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно

Монголбанк БНСУ-ын Төв банкны “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


Уг хөтөлбөр нь энэ онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм байна. Үүний зэрэгцээ төслийн баг Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлох аж. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Монголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг байгуулсан байна.