
Зургадугаар сарын дундуур Майли Сайрусын 23 настай дүү Брейсон Миланд болсон загварын шоунд анх удаа загвар өмсөгчөөр оролцсон билээ.
Дуучин бүсгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан дүүдээ амжилт хүссэн хүсэхийн сацуу Dolce & Gabbana-д хандан хэдэн үг чулуудсан аж. “P.S. D&G хэдийгээр залуу жүжигчдийн ирээдүйн замыг нээж өгөхөд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг хэдий ч зарим зүйл дээр би та нартай огтхон ч санал нийлэхгүй байна” хэмээн Сайрус бичсэн байна.
Түүний энэхүү мэдэгдэл брэндийг үндэслэгчдийн нэг Стефано Габбанагийн анхаарлын хажуугаар өнгөрөөгүй бололтой. Тэрээр: “Италичууд бидэнд америк маягийн улстөртэй зууралдах огтхон ч сонирхол байхгүй. Бид зүгээр л даашинз оёдог хүмүүс. Дараагийн удаа иймэрхүү зүйл яримаар санагдвал манай дэргэдүүр зүгээр л өнгөрчихөөрэй” гэж загвар зохион бүтээгч эр алдарт дуучинд хандан өгүүлжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN