Доминика Цибулкова 100 мянган доллараар нүцгэлжээ

Словакийн "Nove Cas" сэтгүүл нутгийнхаа хамгийн шилдэг теннисчин бүсгүйн зургийг уншигчиддаа харууллаа. Доминика Цибулкова эмэгтэй теннисчдийн дэлхийн чансаанд 18 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд гоо үзэсгэлэнгээрээ энэ спортын нүүр царай болж яваа бүсгүйчүүдийн нэг юм. Зураг дээр тэрбээр тачаангуй дүр эсгэхийг хичээж, бараг нүцгэн шахуу гарчээ. Сэтгүүлийн редакц түүнд зургийнх нь төлөө 100 000 ам.доллар төлсөн байна.