ОУЖБХ-ноос жүдоч Д.Сумъяагийн зургийг онцолжээ

Токиогийн бэлтгэлийн үеэр “Жүдогийн эцэг” хэмээгддэг сурган хүмүүжүүлэгч, жүдочин Каноо Жигороогийн хөшөөнд мөргөж байгаа Д.Сумъяагийн зургийг Олон улсын жүдогийн холбооноос твиттер хуудсандаа онцолжээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид БНСУ болон Япон улсад хамтарсан бэлтгэл хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн.

Энэхүү хамтарсан бэлтгэлд гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлага дор олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй манай эмэгтэй жүдочид хамрагдсан юм.

Каноо Жигороо кодокан жүдог үндэслэгч бөгөөд 1909 онд Япон улсаас анх Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, 1911 онд Японы биеийн тамирын холбоог байгуулж, тэргүүн нь болж байсан билээ. Тэрбээр 1912 онд Японы багийг дасгалжуулан анх удаа Стокгольмын зуны олимпийн наадамд оролцсон юм.