Тавантолгойн баруун цанхийг Хятадууд үнэгүй шахуу авсан гэв үү?

“Бүсээ чангалах” гэдэг үг энэ засгийн трэнд үг болоод байгаа билээ. Тэрчлэн эдийн засгийн эрх мэдлээ Олон улсын валютын сангийн гарт атгуулж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц үгүй юу гэдэг асуулт тавигдаж байгаа. Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун байр сууриа илэрхийлэхдээ “Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй.

Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.”  хэмээн хэлж байна.

Тэгэхээр гадаад дотоод зах зээл дээр хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн баруун цанхи хэдийнэ хятадуудын бодлогоор үйл ажиллагаа нь явагдаж байгаа гэсэн ойлголт эндээс гарч ирж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу

Эх сурвалж: Zaluu.mn